БОДИТ АЖИГЛАЛТЫН МЭДЭЭ
Цаг уурын автомат станцууд болон Радарын станц, Химавари хиймэл дагуулын мэдээлэл
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ
Үзэгдэл: 15,16,18,19-нд үүлэрхэг. 15,18,19-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 13,17 баруун өмнөөс, 14-нд баруунаас, 16-нд өмнөөсөө баруун хойш эргэж 6-9м/с, 15,18,19-нд баруун хойноос 15,19-нд 8-11м/с, 18-нд 10-13м/с, зарим үед 16-18м/с хүрч ширүүснэ.
Температур: 13,19-нд шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан, 15-нд шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан, 17-нд шөнөдөө 2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15,16,18,19-нд дунд хүчтэй сэгсрэлттэй. 15,18-нд сул хүчтэй мөстөлттэй.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13,14-нд Дэглий цагаан, Тосонцэнгэл, Мөрөн, 15,16-нд Отгонтэнгэр, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Баянхонгор, Арвайхээр, Чингис хаан, Буянт-Ухаа, 19-нд Дэглий цагаан, Тосонцэнгэл, Чингис хаан, Буянт-Ухаа, Мандалговь, Ханбумбат, Тавантолгой, Гурвансайхан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлууд дунд хүчтэй сэгсрэлттэй.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 13,14-нд Алтай, Мөрөн, 15,16-нд Алтай, Мөрөн, Төв, 19-нд ихэнх секторт дунд хүчтэй сэгсрэлттэй
БУЯНТ-УХАА ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ
“Буянт-Ухаа” ОУНБ орчимд:
Үзэгдэл: 15,16,18,19-нд үүлэрхэг. 15,18,19-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 13,17 баруун өмнөөс, 14-нд баруунаас, 16-нд өмнөөсөө баруун хойш эргэж 5-8м/с, 15,18,19-нд баруун хойноос 15,19-нд 6-9м/с, 18-нд 8-11м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: 13,19-нд шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан, 15-нд шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан, 17-нд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15,16,18,19-нд дунд хүчтэй сэгсрэлттэй. 15,18-нд сул хүчтэй мөстөлттэй.
ОРОН НУТАГ ДАХЬ НИСЭХ БУУДЛУУДЫН
Үзэгдэл: 14-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан, Отгонтэнгэр, Тосонцэнгэл, Алтай, 15-нд Алтай, Булган, Арвайхээр, 16-нд Арвайхээр, 17-нд Өлгий, Ховд, Дэглий цагаан, Отгонтэнгэр, Алтай, Чойбалсан, 18-нд Баянхонгор, Мөрөн, Булган, 19-нд Мөрөн, Мандалговь, нисэх буудалд үүлшинэ.Хур тунадас орно. Бусад хугацаанд ихэнх нисэх буудлуудад солигдмол үүлтэй. Цас орохгүй.
“Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 14-ний шөнө 15-ны өглөө,18-нд үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.